Шатахууны нөөцийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагадаа дизель түлшний нийлүүлэлт тогтворжино гэсэн байна.

Тодруулбал, "АИ-92 шатахууны хангалт, нөөц хэвийн байгаа. 30 гаруй хоногийн хангалттай нөөц бий. Дизель түлшний нийлүүлэлт дэлхий даяар нэлээн асуудалтай тулгарч байна.

Бид "Роснефть" компаниас арванхоёрдугаар сарын захиалгаар 83,000 тонн буюу сарын хэрэгцээгээ бүрэн хангах түлшээ баталгаажуулсан.

Мөн БНХАУ-аас 20 гаруй мянган тонн дизель түлш авахаар болж эхний ээлжид хагас нь орж ирж түгээлт хийгдэж байна. Тэгэхээр дизель түлшний нийлүүлэлт тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа"-г тэрбээр хэлжээ.

Манай улсын дизель түлшний сарын хэрэглээ 80,000 тонн байдаг байна.