Иргэн н.Ган-очирын дансанд байршсан гэх 9,9 их наядын талаар Хаанбанкнаас мэдээлэл хийлээ.

Хаан банкны гүйцэтнэх захирал Р.Мөнхтуяа: Өчигдөр цацагдсан мэдээлэлтэй холбоотойгоор тайлбар мэдээлэл хийе. Хаан банк нь үйл ажиллагаандаа Монгол улсын хууль тогтоомжийг өрдөн ажилладаг  багаад аливаа хууль бус үйл ажиллагааг огт дэмждэггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 

Иргэн Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр системийн боломжит оронгоор тооцоолон хийсэн. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгөн байгаа гэсэн утга биш бөгөөд, дансны хөдөлгөөнийг банкны системийн боломжит дээд оронгоороо хязгаарласан тухай ийм мэдээлэл байгаа. 

Банкинд 20 сая төгрөгөөс дээш бүх гүйлгээ тайлагнагддаг. Мөнгөн дүнгийн хувьд тийм их хэмжээний гүйлгээ хийх боломжгүй. Манай банкин дахь иргэний дансанд тийм хэмжээний мөнгө огт байхгүй, орлого зарлагын гүйлгээ хийгээгүй" гэлээ.