ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр/2022.12.13/ нүүрсний асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой компанийг тойрсон нүүрсний асуудалтай холбоотой эргэлзээ төрүүлсэн хэд хэдэн томоохон офтэйк гэрээ байгаа.

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын асуудал, Тавантолгой-Богдхан төмөр замын төсөл зэрэг томоохон мөнгөн дүнтэй офтэйк гэрээнүүд байна. Эдгээр гэрээтэй холбоотой асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа" гэж хэлээд нүүрсний хулгай болон нүүрсний үнийн зөрүүтэй холбоотой асуудлыг доорх байдлаар танилцуулав.

/Тэрбээр мэдээллийг дэлгэц дээр харуулав/

Монгол Улс 1995-2022 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 336.4 сая тонн нүүрс экспортолжээ.

зураг

 

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрс олборлолт:

  • ЭТТ компани 86 сая тонн
  • МАК 56.4 сая тонн
  • Саусгоби сэндс  компани 34.5 сая тонн
  • Энержи ресурс 49.8 сая тонн
  • Чинхуа МАК 17.4 сая тонн
  • Жижиг Тавантолгой ХК 17.7 сая тонн
  • Бусад экспортын жижиг компаниуд нийлээд 67.2 сая тонн нүүрс олборложээ. Үүнээс 2011-2022 онд нүүрс идэвхтэй экспортод гарсан хугацаанд 298.4 сая тонныг олборложээ.

зураг

 

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Борлуулалтын орлого:

  • Эрдэнэс Тавантолгой компани 12.8 их наяд төгрөг
  • Энержи ресурс компани10.2 их наяд төгрөг
  • МАК 5.3 их наяд төгрөг
  • Тавантолгой ХК 2.9 их наяд төгрөг 
  • Саусгоби сэндс 2.5 их наяд төгрөг
  • МОЭНКО 2.1 их наяд төгрөг
  • Чинхуа МАК 1.5 их наяд төгрөг
  • Хангад эксплорэйшн 0.5 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. 

Үйл ажиллагаа явуулж байсан компаниуд нийт 45.2 их наяд төгрөгийн нүүрсний борлуулалт хийсэн нь татварын байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 2011-2022 онд нийт 43.5 их наяд төгрөгийн нүүрсний борлуулалт хийсэн байна" гэв.

Түүнчлэн "Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай явагджээ хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй нь дээрх тооноос харагдаж байна.

Өдөр тутамд гарч байгаа нүүрсний экспортын хоёр машин тутмын нэг нь хулгайд гарч байсан мэтээр ойлголт өгсөн нь олон нийтийн дургүйцэл, бухимдлыг төрүүлэх үйл явдал болжээ гэж үзсэн учир зөв мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ" хэмээн тайлбарлалаа.

"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008 онд баригдаж эхлээд ашиглалтад орсон бол ДНБ өнөөдөр байгаагаас нэг дахин нэмэгдэх боломжтой байсан" гэдгийг Ерөнхий сайд нүүрснээс алдсан монголчуудын боломж юу вэ гэдэг сэдвээр мэдээлэл хийж байхдаа олон нийтэд хэлж байв.

Монгол Улсын ДНБ 42 орчим их наяд төгрөгөөр эргэлдэж байгаа. Хэрэв төмөр замаа барьчихсан байсан бол энэ мөнгө нэг дахин илүүгээр ирэх байсан хэмээн мэдээлж байсныг олон нийт санаж байгаа байх.

Өдөр 15:00 цагаас нарийвчилсан мэдээллийг хүргэх болно" хэмээн ярилаа.