Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд өвлийн амралт эхэлнэ.

Тодруулбал, энэ ээлжийн амралт ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 19-нээс эхэлж, нийт зургаан 7 хоног буюу 42 хоног амарна.

Хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 30-нд эхэлж гуравдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилийн амралтын хуваарьтай танилцана уу.

  •     I улирал- 2022.09.01- 2022.12.16 /Өвлийн амралт 2022.12.19-2023.01.27/
  •     II улирал- 2023.01.30-2023.03.24 /Амралт 2023.03.27-2023.03.31/
  •     III улирал- 2023.04.03- 2023.06.09-ний өдрийг хүртэл хичээллэнэ.