АН-аас Авлигатай тэмцэх газарт МАН-ын нэр бүхий гишүүдийг шалгуулж буй талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга И.Мөнхжаргал, АН-ын Хэвлэл мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газрын Дарга О.Батханд болон АН-ын гишүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр АН-ын ЕНБДарга И.Мөнхжаргал: "МАН-ынхан биенээ аргацаах гэж үйлээ үзэж байх шиг байна. Авилгалын мөнгө нь гэртээ багтахаа болиод алтан гулдмайгаар хадгалж байна гэж УИХ-ын гишүүд нь мэдэгдэж эхэллээ. Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагын үүдэнд очоод, нүүрсний хулгайд холбогдсон 17 нэрийг хууль хяналтын байгууллага биш манай нам нэрлэжээ гэх боллоо.

 

МАН коммунист нам уу? Хэн хулгайд холбогдохыг улс төрийн нам шийдээд, хуулийн байгууллагаар зарлуулдаг болсон уу? АТГ МАН-ын хэвлэлийн алба болсон уу?

 

АН-ын зүгээс нүүрсний хулгайтай холбоотой таван эрхэмийг дахиад зарлаж байна. Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар, П.Анужин, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан. Энэ хүмүүстэй холбоотой баримт ч бидэнд ирж байна. Эдгээр баримтуудыг бид АТГ-т шалгуулахаар хүргүүлж байгаа" гэв.