"Ану хатан” киногоороо үзэгчдийг шуугиулсан “Шүүдэр” продакшны хоёр дахь бүтээл “Улаан пальто” уянгын драма киногоо “Тэнгис” кинотеатрт нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ.

Тэгвэл өчигдөр "Өргөө" кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болгохоор нээлтээ хийсэн юм. Уг нээлтийн үеэр сонин содон зочид хүрэлцэн ирлээ. Тодруулбал, гол дүрийн жүжигчин бүсгүйчүүдийн нэг болох загвар өмсөгч О.Байгалийн топ модель найз П.Одгэрэл мөн түүний мисс найзууд зочлон ирсэн юм.

                   

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн энэ кино нь эх үрийн нандин холбоо, хүний урьд өмнөх төрлийн тухай сонирхолтой сэдвийг хөндсөн уянгын драм бүтээл болжээ.

“Улаан пальто” киноны гол дүрд МУСТА О.Долгор, Т.Өөдөө. жүжигчин, загвар өмсөгч О.Байгаль нарын үзэсгэлэнт бүсгүйчүүд тоглосон гэдгийг уншигч та бүхэн мэдсэн биз ээ.

Тус кинонд хүчирхийлэл, аллага, гэмт хэрэг, хараал, ор хөнжлийн явдал гардаггүй. Харин өнөөгийн Монголын эгэл хүмүүсийн амьдрал, гэр бүлийн нандин харилцаа, хүүхдийн гэгээн ертөнц, томчуудын харилцаа, хүний сүнс эргэн төрдөг эсэх тухай өвөрмөц сэдвийг хөндөж, сэтгэл уяраасан сайхан учралаар төгсч буй бусад дэлгэцийн бүтээлээс онцгойрч байлаа.

Д.Ана