Өнгөрсөн шөнө 00.00 цагийн орчимд жагсагчдын гэрийг хүчээр буулгасан. Тэгвэл “Жагсагчдын удаа дараа тавьсан шаардлагын дагуу төр засгийн зүгээс гэр барьж, телевиз, интернетийн орчин зэрэг шаардсан зүйлийг бүрдүүлэн ажилласан бөгөөд цаашид суулт зарласан иргэдийн эрүүл мэнд амь насанд эрсдэл үүсэж байна.

Иймд өмнө нь тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу СТӨ-нд байрлах боломж нөхцлийг бүрдүүлсэн тул та бүхэн харилцан ойлголцож СТӨ-нд орж байрлах хэрэгтэй” гэсэн мэдээллийг нийслэлийн удирдлагуудын зүгээс хийсэн.

Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагаас нийт 600 гаруй хүнд үзлэг хийж 29 хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд цаашид жагсагчдын эрүүл мэндийн байдалд эрсдэл учирч болзошгүй тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах шаардлагатайг илэрхийлж, НЗДТГ-аас барьсан 2 гэрийг буулгасан байна.

Харин Жагсагчдын зүгээс СТӨ-нд байрлах асуудал дээр нэгдсэн ойлголт, байр сууринд хүрээгүй талцсан байдалтай байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.