Нүүрсний асуудлаар зохион байгуулах ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 13:00 цагаас Төрийн ордны нэг танхимд үргэлжлэхээр боллоо. 

Уг сонсгол өнөөдөр өглөө 10:00 цагт дөрвөн танхимд эхэлсэн ч танхимын хуваарилалттай холбоотой маргаан гарсан. Учир нь нэг танхимд дарга сайд нар, бусад танхимд жагсаалд оролцогчид болон холбогдох хүмүүс хуваарилагдсан байна. Тиймээс иргэдийн зүгээс олон танхимд хуваагдахгүйгээр нэг танхимд сууж, сонсголыг хийх шаардлагыг тавьсан юм. 

Ажлын хэсэг хуралдаж, иргэдийн саналыг хүлээн авснаар сонсголыг нэг танхимд зохион байгуулахаар болсон байна.