“Алтан хальс” холбооноос 2013 онд амжилттай зохион байгуулсан Монголын андерграунд кино уралдаан нь нэрээ өөрчлөн, хүрээгээ тэлэн зургадугаар сарын 21-нд  Алтан хальс олон улсын андерграунд кино наадам болон зохиогдох гэж байна.

Тус холбооныхон уг кино наадмын дэлгэрэнгүй танилцуулгыг өнөөдөр 11.30 цагт Монгол Ньюсын хэвлэлийн танхимд мэдээлэл өгөх аж. Энэ жилийн хувьд кино наадам гурван хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээрт, олон улсын шилдэг авангард кинонуудыг урилгаар албан ёсны эрхтэйгээр Монголын үзэгчдэд толилуулах, хоёрт, Монгол уран бүтээлчдийн өрсөлдөхөөр бүртгүүлсэн бүх богино хэмжээний кинонуудыг үзэгчдэд хүргэх, гуравт, "Алтан хальс" холбооны уран бүтээлчдийн болон бусад богино хэмжээний бүтээлийг толилуулах аж.

Энэ жилийн кино уралдаанд 18 нас хүрсэн Монгол улсын иргэн бол хэн ч бүтээлээрээ өрсөлдөх боломжтой бөгөөд чөлөөт сэдвийн хүрээнд  шинийг эрэлхийлсэн содон хийцтэй, ямар нэг байдлаар давтагдаагүй, дууриамал бус, өвөрмөц кино хийж оролцох боломжтой юм.

Тус наадамд зориулсан видео бүтээлүүдийг энэ сарын 9-өөс 13-ны хооронд Улаан гэр галерейд хүлээн авах аж.

                                                                        www.URLAG.mn