Хятад улсад шувууны томуу дэгдсэнтэй холбогдуулан сэжиг бүхий голомтуудын шувуун аж ахуйнд устгал хийж байгаа аж. Эйч7Эн9 вирус нь хүнд халдварлан одоогоор 16 орчим хүн нас бараад байгаа юм.

Тиймээс өвчний тархалтыг зогсоохын тулд шувуун аж ахуйн дэгдээхэйнүүдийг хүчээр устгалд оруулж байгаа нь энэ аж.