УИХ-ын дарга Г.Занданшатар "Нүүрсний хулгайг цэгцэлж, нээлттэй, үр ашигтай болгох зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан.

Уг хуультай холбогдуулан УИХ-ын тогтоол гаргаж, 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцааг олгохоор болсон.

Энэхүү тогтоолыг УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэнэ.

-Түүнчлэн Хөрөнгийн бирж дээр нүүрсээ нээлттэй арилжаалах асуудлыг мушгиж, хувьчилна гэх мэдээлэл тарааж байна. Энэ нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдье” гэлээ.