Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болсонтой холбогдуулан Нийгмийн Даатгалын болон Эрүүл Мэндийн сайн дурын даатгалын хэмжээнд өөрчлөлт оржээ.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн Даатгалын хэлтсийн Орлогын тасгийн дарга О.Нямсүрэнгээс тодруулахад "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор сайн дурын даатгал болон ЭМД-ын шимтгэлд өөрчлөлт орсон.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр НДШ-ийн хувь нь хэвээрээ ч хэмжээ өөрчлөгдөж байна.

Сайн дурын даатгалын хувьд хуучин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байхад шимтгэлд сард 13.5% буюу 56,700 төгрөг төлдөг байсан.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг болж нэмэгдсэн тул сард 74,250 төгрөгийн шимтгэл төлнө.

зураг

 

НДШ хувиараа төлдөг 0-3 насны хүүхэдтэй ээжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээ хийсэн бол сард 12.5%-аар буюу 34,375 төгрөгийг, хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс 550,000 төгрөгөөсөө 13.5%-аар шимтгэлээ төлнө.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлд мөн өөрчлөлт орж байгаа. ЭМД-д сайн дурын даатгал төлөгч иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-ийг сар бүр төлдөг. Хуучин жилд 50,400 төгрөг төлдөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 66,000 төгрөг болж байна" хэмээн мэдээллээ.