"Universe best songs"2011 оны наадамд шилдэг 25-ын нэгээр шалгаран үлдсэн сайхан бүсгүйчүүдийн нэг нь дуучин Э.Урангоо.  Тэрбээр "Би урлагт хайртай хүүхэд байсан. Багадаа бүжиглэх дуртай, энэ төрлийн тэмцээн уралдаанд их оролцдог байлаа. Сүүлдээ дууг сонирхож, дуулах болсон. Мөн дүрслэх урлагаар хичээллэдэг байсан юм. Ер нь өөрийгөө урлагийн төлөө төрсөн хүн гэж боддог. Тиймээс урлагийн бүхий л төрлөөр хичээллэж, энэ талаар хөгжихийг хичээдэг. Дууны хувьд СУИС-ийн Ж.Насантогтох багшаар заалгасан. Би жүжигчин гэхээсээ дуучин болох сонирхолтой, дуулах дуртай. Кинонд тоглохын хувьд хувьсамтгай, надаас өндөр ур чадвар шаардсан дүр бүтээх юмсан гэж боддог" хэмээн ярих дуртай нэгэн.
 
Уран бүтээлийнхээ гарааг "Анхны хайр", "Алтан буудай", "Зүүдний совин"- г дуулан эхэлсэн юм.  Нэг хэсэг түүнийг "UBS" телевизийн хөтлөгч Анууштай үерхэж байгаа гэх бор шувуу нисээд авсан ч дуучин бүсгүй бид хоёр ямар ч холбоогүй хэмээн мэдэгдснээр шуугиан намжиж байсан удаатай.
 
Саяхан мөн л түүнийг  реппер Gee-гийн хамт машинаар нь зугаалж явна.  Тэднийг хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн гэх яриа чих дэлсээд авсан. Энэ талаар тодруулахад, "Бид хоёр "Нарны жим" кинонд хамт тоглосон. Зураг авахад их тод гэрэл тусгасан. Нүүр рүү тод гэрэл тусгасан байсан болохоор хүмүүст танигдахаар байсан байх. Яалт ч үгүй би реппер Gee-гийн хажууд нь суучихсан явсан л даа. Ганцхан орой, хэсэгхэн хугацаанд зураг авахад л бөөн сенсаци болгоод биччихсэн байсан. Gee бид хоёрын хувьд ямар ч асуудал байхгүй" гэлээ.
 
 
Д.Ана