Намайг З- гэдэг. Одоо эхнэртэйгээ хамт амьдардаг.

Би 32-тай анх хайртайгаа учирсанаас хойш олон жил болж байна. бид 2 хүүхэдгүй. Одоо найзуудынд очихоор хүүхэдтэй болмоор байх юм. Гэтэл эхнэр маань яагаад ч юм дургүйцээд сургууль соёлоо төгсөөд ажлын гараагаа эхэлчихээд больё гэхийн. Надаас дүү л дээ. Тэрний хувьд тйим санагддаг байх. миний хувьд хүүхэд минь оройтож байна.

Эмчийн мэргэжлээр сурч байгаа тэр маань бакалавр, магистр, гээд л сураад л байдаг. одоо би залхаад байна? Яаж өөрт  нь зөвөөр хэлэх вэ ээ Надад туслаарай?. нэг удаа би ууртай хэлээд түүнийгээ гомдоосон болохоор одоо гомдоохыг хүсэхгүй байна?