Есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэл авч, нас барсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт өчигдөр /2023.01.24/ есөн настай эрэгтэй хүүхэд чаргаар гулгах үедээ гэмтэл авч улмаар эмнэлэгт хүрэх замдаа нас барсан гэх мэдээлэл байна.

Тус хэргийг тус дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, агаар салхинд гарч чаргаар гулгаж тоглоход нь аюулгүй байдлыг нь хангаж анхааралдаа авна уу.