Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж дуусжээ. Ерөнхий сайдын 109 дүгээр захирамжаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ахалж буй.

Ажлын хэсгийнхэн 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ. Ингэхдээ уг төслийг УИХ-д өргөн барьж, ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг хүссэн байна. 

Харин Үндсэн хуулийн төслийг энэ сарын 9-нд хэвлүүлжээ.

Энэхүү хуулийн төсөлд "Бүгд Найрамдах Монгол Улс" хэмээсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж эхэллээ.