УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн болно. УИХ-ын тухай хуулийн 10.1.2 дахь заалтын дагуу хүндэтгэх шалтгаанаа доорх өргөдөл хүсэлтдээ тодорхой дурьдсан" гэж бичжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сүүлийн үед нүүрс, мөрийтэй тоглоом, концессын гэрээ зэрэгт нэр холбогдоод буй. Тэгвэл тэрбээр дээрх асуудлуудтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас шалгах шаардлагатай гэж үзвэл УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдахгүй шалгуулахад бэлэн байна гэдэг байр сууриа илэрхийллээ.