“IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн "Их бит" ХХК-ийн ерөнхий захирал О.Мөнхжингийн гэр, ажлын өрөөнд нэгжлэг хийж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.

Уг мэдээлэл үнэн эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяраас тодруулахад "О.Мөнхжинд шалгах ажиллагаа явуулж байгаа" гэлээ. 

Түүнчлэн “IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн түүнтэй холбоотой гомдол, санал иргэдээс цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хохирсон гэх иргэд өнөөдөр мэдээлэл хийсэн юм.