Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан дэлхийн стандартад нийцсэн техник технологийг эх орондоо нэвтрүүлж, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхлыг дээдлэн, мэдлэг чадвар оюун
ухаанаа дайчлан, салбартаа тэргүүлэгч байгууллага бол "Голден жим" фитнесс клуб. Тус клубын захирал Акробатын жүжигчин Ц.Баянмөнх "Алтан цагираг" циркийн студиэ сэргээн байгуулан ажиллах гэж буй таатай мэдээг дуулгалаа. Ингээд уг студийн багшаар ажиллах Р.Батцоож багштай ярилцсанаа уншигчиддаа хүргье.

-Сайн байна уу. Та юуны өмнө манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Р.Батцоож гэдэг. Циркийн акробат, агаарын гимнастикийн мэргэжлийн багш хүн. Анх 1981 онд би Монголын циркийн сургуульд багшилж байсан. Үүнээс хойш 10-аад жил монголдоо багшилаад 65 шавь төгсгөж гаргасан.  Улсын циркийн багшаар ажиллаж байгаад 1996 оноос эхлэж Швейцарийн Старлайт циркэд багшаар ажиллаж эхэлсэн манай циркийн эзэн өвлийн бааз байгуулья гээд олон жилийн дадлага туршлагатай хүн чи үүн дээр ажиллаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу би зөвшөөрч 1998 онд Поррантрюи дахь Юра-н Циркийн сургуулийг байгуулж ажилласан юм. Нондин энэ сургуулийн маань 15 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ингэж циркийн сургуульд багшлах хугацаандаа жил болгон Монголоосоо циркийн жүжигчдийг болон группиудыг Швейцарьт гэрээ хийж тоглуулж байсан. Сая ирээд хоёр циркчинг циркийн олимпуст есөн сарын хугацаатай явуулсан даа. Хүүхдүүд маань аав одоо эх орондоо ир гээд тэгээд ажлаа хүлээлгэж өгөөд ирсэн.

Ингээд удаагүй байтал "Голден жим" фитнесс клубын захирал Баянмөнх захирал хамтран ажиллах санал тавьсан юм. Түүний урилгыг хүлээж аваад хамтран ажиллахаар болсон доо их баяртай байгаа. Старлайт  циркэд багшилж байх хугацаанд Итали, Канад, Франц, Герман, Америк зэрэг орон орны жүжигчдэд ирдэг. Тэд нартай хамтарсан бэлтгэл хийж программаа гаргадаг. Тэгээд дараагийн жилд нь өөр орны жүжигчид ирж өөр үзүүлбэр тоглодог юм. Тэр болгон дээр Старлайт циркийн үндсэн багш байсан болохоор ажиллаж байлаа. Швейцарь улсад 10 гаруй циркийн сургууль бий. Эдгээр сургуулиудын дунд 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг циркийн фестиваль болдог. Энэ конкурст миний шавь нар байнгын медалийн эзнээр тодордог л доо. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн  10 сард акробатын гурван хүүхдийн үзүүлбэр алтан медаль, агаарын трамплинтай үзүүлбэр нь мөнгөн медаль авсан.

Өнгөрсөн зун долоон сард нутагтаа буцах хүсэлтээ циркийн сургуулийн эзэндээ хэлэхэд "та эргэж ирээд өөрийн орны багшийг бэлтгэж өгөөрэй" гэсэн энэ саналыг нь хүлээн авч эргээд есдүгээр сард очоод энэ оны гуравдугаар сарын 22-ныг хүртэл хичээллээд Кубын циркийн жүжигчин залууг, урьд нь бэлтгэлийн би өөрөө хийлгэдэг байсан Марк гээд франц хүүг багш болгож бэлтгэж үлдээгээд ирлээ. Ингээд гуравдугаар сарын 22-нд тайлан тоглолтоо хийгээд эх орондоо ирсэн.

-Та түрүүн "Голден жим" фитнесс клубтэй хамтарч ажиллах гэж байгаа гэлээ. Энэ ажлынхаа талаар зорилго нь?

-"Голден жим" фитнесс клбутэй хамтарч буй ажлын зорилго нь хуучин "Алтан цагираг" студи гэж байсан. Үүнийг эргэн сэргээж ажиллана энэ студидээ хүүхдүүдийг шалгаж авна. Ингэхдээ хүүхдүүдийг зөвхөн ганц циркээр биш, бүжиг, театр гэсэн олон төрлөөр уран чадварыг хөгжүүлнэ. Хоёрдугаарт, би өөрөө олон жил гадаадад байсан болохоор энэ хүүхдүүдээ гадагш нь гаргах хүсэл эрмэлзлэлтэй байна. Үүнээс гадна манайд чөлөөт уран бүтээлч, нэг ёсондоо харьяалалгүй уран бүтээлчид их болж

Жил болгон амралтаараа монголдоо ирэхээрээ амарч чаддаггүй. Ирсэнийг сонссон хүн болгон "өө Цоожоо багш ирсэн" гээд л гэрт хүрч ирээд "та миний нэг энэ үзүүлбэрийг хараад зөвлөөд өгөөч, намайг гэрээгээр гадагш нь гаргаад өгөөч" гэсэн хүсэлт, гуйлтыг байнга гаргадаг.  Тэгэхээр энэ "Голден жим" фитнесс клубын дэргэд "Алтан цагираг" стиудийг байгуулснаараа энэ жүжигчдийг эндээсээ зах зээлд гаргах нь зүйтэй болов уу гэж үзсэн. Хүүхдүүдийг сургаж, эндээсээ сайн жүжигчин болоод явах нь яваг. Харин саар нэгнийхэн биеийн хөгжил сайжраад яваг  гэсэн л бодолтой байна.

-Одоо хэдэн циркийн жүжигчдийг гадагш нь гаргах вэ?

-Түрүүн би хоёр жүжигчин гаргасан гэж хэлсэн дээ. Энд ирэхдээ тэндээс зургаан жүжигчинг явуулах үүрэг даалгавартай ирсэн. Ямар жүжигчдийг явуулах уу гэдгээ бодоод, хайж л явна. Монголынхоо жүжигчдийг гадаадад ажлуулах санаа өвөртлөөд л зүтгэе гэж санаа сэтгэл шулуудсан даа. Манай монголын жүжигчид Турк, Тайвань зэрэг улс орноор тарж тоглодог болохоор Европын зах зээлд байхгүй.

-"Алтан цагираг" циркийн студид хэдэн насны хүүхдүүдэд орох боломжтой вэ?

-Энэ циркийн студид бол 6 наснаас дээшээ гэж байгаа. Хоёрдугаарт ангилал хийнэ. Тухайлбал, 7 настай хүүхдүүд нэг групп болох, дунд зэргийн насны хүүхдүүд нь өөр нэг групп болох жишээтэй. Ингэж ангилаж байгаагийн учир нь хүүхдийн насны хэмжээнд тохирсон сургалт явагдах юм. Өөрөөр хэлбэл, насны хэмжээнд нь тохируулан өөр өөр дасгал хийлгэнэ гэсэн үг.  Гуравдугаарт, би ганцаараа ажиллахгүй мэргэжлийн багш нар мөн хамт ажиллана. "Голден жим" фитнесс клубын Баянаа захирал өөрөө циркийн сургууль төгссөн хүн. Гэр бүлийн хүн нь Европт олон жил тоглосон мөн циркийн жүжигчин. Энэ хоёр хүн "Цоожоо багшаа таныг бид нар багшаар авья. Тань дээр түшиглэж араас чинь хөшүүрэг өгье" гэсэн юм. Тэрнээс биш би ганцаараа багшлахгүй ээ. Энэ хоёр маань багшилна нийлээд мэргэжлийн гурван багш ажиллана.

Мөн Баянаа багшийн гэр бүлийн хүн нь Аэробикийн багш. Тийм болохоор Американ дэнжид байрлалтай салбарынх нь хажууд цэцэрлэг байдаг юм байна лээ тэр цэцэрлэгийн хүүхдүүдэд гимнастикийн хичээл заадаг юм бил үү гэж бид ярилцаад байгаа.

1980-иад онд "Олимпийн гараа" гэсэн тэмцээнд зохион явагддаг байх үед цэцэрлэгийн насны хүүхдүүд ээ бэлтгэж ордог байсан. Бэлтгэж оролцуулсан хүүхдүүд маань дандаа эхний гурав, дөрвөн байрнаас хойшоо жагсаж үзээгүй. Тэгээд бага насны цэцэрлэгийн хүүхдүүдэд намраас хичээл орьё гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хүүхдүүдийн биеийн хөгжлийг хөгжүүлэх хичээл орно.

Гол нь энэ бэлдсэн хүүхдүүд цаашдаа бэлтгэгдэх циркчид, яах аа мэдэхгүй Монголдоо байгаа жүжигчиддээ, өөрөө үзүүлбэрээ хийж бэлдье гэхээр байр байхгүй зэрэг олон асуудлыг гардаг үүнийг нь бага ч атугай шийдэж өгөх үүднээс "Алтан цагираг" студийнхээ үүд хаалгыг нээж байна. Одоо энэ "Голден жим" фитнесс клуб чинь гурван салбартай. Төв салбар болох тусгаар тогтнолын ордонд байрлах энэ газрын өндөр 11 метр. Энэ өндөрт агаарын үзүүлбэрийг бүрэн хийх боломж бололцоотой байна. Энэ бүгдийг би бодож үзсэн. Энүүгээрээ уран бүтээлчдтэй ажиллахад тус дөхөм санагдсан юм. Тэрнээс биш одоо циркийн жүжигчидээ харж байхад дандаа энэ тэнд түрээсийн байранд бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Хүүхдүүдийг насны ангилалаар нь хувааж хичээлийн заана гэлээ. Жишээлбэл, 7 настай хүүхдэд ямар дасгал заах уу?

-Тэр хүүхдүүдэд дандаа уян хатны дасгал хийлгэнэ. Мөр хатуу, нурууны уян хатныг заагаад ирэхээр дараа нь акробатийн элементийг заах юм бол дөхөм болно. Тэрнээс биш шууд акробатын элемент зааж эхэлнэ гэж байхгүй. Бага насны хүүхдүүийн пирамид буюу овоолгыг хийж сургах жишээтэй. Энэ нь ямар ч аваарь осолгүй.  Швейцарьт багшилж байхдаа 3 дээш насны хүүхдүүдтэй ажиллаж байсан болохоор хүүхдүүдтэй ажиллах их хэцүүг мэднэ. Надад хоёр альбом дүүрэн хүүхдүүдтэйгээ бэлтгэл хийж буй үеийн гэрэл зураг бий. Нэг альбомыг нь  манай хүүхдүүд намайг наашаа гаргаж өгөхдөө бэлэглэсэн юм. Баянмөнх захирал намайг урьсанд баяртай байна.

Ярилцсан: Х.Даваанаа