Г.Занданшатар: Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе
4 цагийн өмнө
Өчигдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулах байдлаар, Ерөнхийлөгч ба Ерөнхий сайдыг хагаралдуулсан гол хүн бол Г.Занданшатар хэмээн ярьсан. Мөн өөртэй нь уулзаж, хос намын даргатай байя гэдэг санал ч тавьсан гэсэн.
Тэгвэл, Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн нүүр хуудсаар дамжуулан ийм мэдэгдэл хийжээ.
Өнөөдөр Засгийн газрын 100 дахь өдөр.
Хийх ажил, хуримтлагдсан асуудал ч их байна.
Хамгийн сайн улс төр бол хийсэн ажил, шийдсэн асуудал, үр дүн гэдэг. Эдийн засгийн хүндрэл хямрал болж даамжрах аюулыг бид зогсоож, эдийн засгаа сэргээж чадлаа. Төмөртэйн овоо, Төгрөг нуурын ордуудаар Баялгийн санг арвижуулж эхэллээ.
Урдах ажилдаа анхаараад удаа дараа мэдэгдэл хийх цаг ч, сонирхол ч байгаагүйг эрхэм журмын нөхөд маань ойлгоно гэдэгт итгэж байна.
Худал, хулгай, хуйвалдааны замаар зорилгодоо хүрэх нь миний зарчим биш. Албан тушаалын төлөө журмын нөхдөө гүтгэж, хэлээгүйг хэлсэн мэт, хийгээгүйг хийсэн мэт ярьж, УИХ, Засгийн газар, нийгмээ, намаа талцуулж байгаа нь төрийн хүнд байх ёс зүй, мөн чанар огтхон ч биш ээ.
Хийсэн ажилтай, хэлэх үгтэй очно.
Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе.
Маргааш уулзъя
Зочин · 1 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 2 цагийн өмнө
Энэ хүн хэтэрхий сул эрч хүчгүй санагддаг тэгээс ингэс хийгээд цаг өнгөрөөдөг хүн
Зочин · 4 цагийн өмнө
SADARTLA XUCHINDUULEED TOMSGN GOE GUN DOLOON80955877TSAGN
Зочин · 4 цагийн өмнө
SEXSEER TOGLI80955877BOOBN XELEEREE SXN VANAGXN DOLOOJ XOXOOD80955877