ЭТТ-н ногдол ашиг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ
2023/02/03
“Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авъя” хэмээн иргэдийн төлөөлөл дахин хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд өмнө нь "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хувьцааны ногдол ашиг олгохыг шаардсан. Өгөхөөр судалж байна гэсэн л хариу ирээд буй. Цагаан сарын өмнө ногдол ашгийн тодорхой хувийг олгохыг шаардаж байна. Иргэдийнхээ амьжиргааг нэмж, ногдол ашгаа олго. Ногдол ашиг тарааснаар юмны үнэ өсөхгүй. Бид ногдол ашгаа авч байсан бол хавдрын эмнэлэг хавдартай хүмүүсээр дүүрэх биш, гадаадын номер нэг эмнэлэгт мөнгөө төлөөд үзүүлэх байлаа. Хүүхдүүд ч гадаадын сургуульд мөнгөө төлөөд сурч байх. Иргэд талхаа хувааж авч байна гэдэг байсан. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын иргэд худгаас усаа зээлээр авдаг болсон байна. Иргэдийнхээ өр зээлээс нурууг нь хөнгөлөөд өг. Нас барсан иргэдийн ногдол ашгийг үр хүүхдэд нь өвлүүл" гэх байр суурийг илэрхийлсэн юм.
Тэгвэл өнөөдөр дахин хийж буй мэдэгдэлдээ ЭТТ-н ногдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.
Харин ЭТТ компанийн хувьд 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхээ ирэх дөрөвдүгээр сард мэдэгдэнэ гэдгээ илэрхийлээд буй юм.
Тэгвэл энэ асуудлаар "Эрдэнэс тавантолгой" компанийн Үнэт цаас, санхүүжилтийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Л.Ганболдоос тодруулсан юм.
Тэрбээр "Өнгөрсөн он буюу 2022 оны жил эцсийн тайлан одоо гарч дуусаж байгаа. Тайлан дууссаны дараа аудитаар шалгуулж, баталгаажуулдаг юм. Үүний дараа ТУЗ хуралдаж, дээрх тайлантай танилцана. ТУЗ хуралдсаны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах эсэхийг шийддэг юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал 3-4 дүгээр сард болдог. Тэгэхээр тэр хугацаа хүртэл ногдол ашиг тараах эсэхийг урьдчилан хэлэх боломж байдаггүй" хэмээсэн билээ.
Жирийн иргэн · 2023/02/05
ЭЭ БУРХАН МИНЬ.ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН ГЭГЧЭЭР ЭНЭ ШАНТААЖНЫ АВГАЙ ИНГЭЖ ОРИЛООД БАЙХААР САР ШИНИЙН БЭЛТГЭЛДЭЭ ОРООСОЙН ЯРШИГ. ОЛСОН ХЭД НЬ ХҮРНЭ ДЭЭ...
Зочин · 2023/02/04
Талын тал чихэр долоолгоод орхиношдээ ард түмэндээ харамч ханддаг төртэй иргэдшдээ бид чинь
DR. PRADHAN · 2023/02/04
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2023/02/03
Яахаас ч буцахгүй зоригтой хүмүүс бна.
Зочин · 2023/02/03
Ta nar shig shantaajid eh oronoo gej boddog boluu harinj uimeen samuund uruu tataj bujignuulaj geed baih shig baidag ym da
Зочин · 2023/02/03
Ene galzuu awgai dandaa poprood baihiin ene l uhaantai busad n uhaangui Yu hend j menge heregtei gehdee ulsaa bodood hezee egehiin huleej chaddag uls shu odoo arai hetcuu bga dengej erneesee Salah geed urd urdiin hulgaijuudiin ulsiin ner barij me giin awsan humuusiin balagiig telj bn za huleej sur ta nariig ywuulaad baigaa ezedjin ter bankiig ter ih me giig awjaad egehgui bn ulsad jinko hurtc ereliin erdenebaatar geed olon hulgaij nar
zochin · 2023/02/03
ard tumnii umch sh de ard tumen huvi hishgee avii gej baihad tur zasag uguh ni zuv shu
Зочин · 2023/02/03
Зайлаарай муусайн биеэ үнэлэгчидээ
Hg · 2023/02/03
Avah yumaa avmaar l bna nuursnii hulgaichdaasaa mongiig av ch og
Хурц · 2023/02/03
Хурц жагсах биш