Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг өнгөрсөн лхагва гарагт баривчлан, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн.

Тэднийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан бөгөөд уг хугацаа баасан гарагт дуусч, улмаар сулласан юм.

Харин цагдан хорих эсэх шүүх хурлын шүүгч нь өөр шүүх хуралдаантай давхцаж, ажлын цаг дууссан тул тэднийг цагдан хорих эсэх шүүх хурлыг өнөөдөр болж, 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч О.Мөнхжин /ЭХТА-н 17.3-1, 18.5-1/-д холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын санал хэлэлцэх хуралдаан явагдаж, шүүхээс яллагдагч О.Мөнхжинд холбогдох цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Монгол Улсын хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.