Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29..-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7...-12 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус,  говийн бүс нутгийн хойд хэсгээр -6...-11 градус,  бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины  орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.  Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.