sen1
 

Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга Х.Цагаанбаатар болон өсөж яваа залуу тамирчин Д.Төмөрхүлэг нар загасны хорио тавигдаагүй байгаа үед загасчилж байгаад папарацчдийн дуранд өртсөн байна. Хэдий зун цаг эхэлж аялал зугаалгын улирал эхэлж байгаа ч тамирчидийн маань энэхүү үйлдэл нь хууль бус бөгөөд холбогдох албаныхан уг хэргийг шалгаж хариуцлага тооцно гэж найдаж байна.

Ан агнуурын тухай хуулийн хориотой заалтууд:      

13.2.3.дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.2.4.Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;

13.2.5.омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

13.2.6.зарим загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл;

13.2.7.алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.2.8.энэ хуулийн 13.2.3-13.2.7-д зааснаас бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

 Хэрэв та зөвшөөрлийн эрхийн бичиггүй, бичигтэй ч заасан газар загасчлаагүй, дэлбэлэх, буудах, бамбардах, гувчуур, тор хэрэглэх эсвэл 6 сарын 15-аас дараа оны 4 сарын 1 хүртэл хугацаанаас бусад хугацаанд загасчилбал 5000-25000 төгрөгийн торгууль төлнө. Мөн загасны толгой бүрт 150000-3400000 төгрөгийн төлбөр төлөх, загасны хэрэгсэл, тэр ч бүү хэл унаж яваа машинаа ч хураалгаж болзошгүй гэдгийг анхааруулж байна.
Агнуур.мн-ээс иш татав.

sen2