Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн авто замын зорчих хэсэгт өчигдөр зам тээврийн осол гарчээ. 

Энэ тухай дуудлагыг хоёрдугаар сарын 19-ний 12:17 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход ачааны автомашин, иргэн А-ын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг дээр унаж, гурван иргэн автомашины эд ангид хавчуулагдсан байжээ.

Алба хаагчид 25 минут ажиллаж иргэдийг эсэн мэнд гарган, нийслэлийн яаралтай түргэн тусламжийн эмч нар тухайн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Мөн жолооч нар хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулав.