18.4 тэрбумын хөрөнгөөр боссон гэх “Райлбус”-д суух хүн гарахгүй нь. Зөвхөн зогсох талбайг нь барихад хотын төсвөөс 300 сая төгрөг гаргасан энэ хүлэг Толгойтоос Амгалан хүртэл өдөрт гурван удаа хос замтай үед зургаан удаа явж байна.

Энэ зууртаа найман байршилд зогсож байгаа ч суух хүн гарахгүй байгаа гэнэ. Эхний хоёр өдөр сонирхож суусан бол одоо тоох ч хүн алга. Дуртай газраасаа шахуу машин, автобусанд эсвэл микронд суусаар дассан монголчуудад таарахгүй унаа байжээ. Дээрээс нь  нэгээс нөгөө буудал хүрэхэд 500 төгрөг буюу эхний зогсоолоос эцсийн зогсоол хүртэл 3500 төгрөг болох энэ хүлэгт зориглон суух хүн олдохгүйн бололтой.  Хотын захиргаа ч яахав  түгжрэлийг багасгасан гээд шоудаад өнгөрч болох ч хоосон голдуу давхидаг хоёр “Райлбус” нь хэзээ зардлаа нөхөх нь сонин байна.