Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 50 хувийг манай нэг хөдөлмөрийн баатар 14 компаниараа дамжуулан хүртсэн талаар өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Гацуурт компани Монгол Улсын газар тариалангийн салбарт анхдагч нь. Орчин үеийн технологи нэвтрүүлэх тал дээр үнэхээр түүчээлж ажилласан. Газар тариалангийн салбар их эрсдэлтэй. Тийм учраас зарим компани ногоо тарихаа болж байгаа юм.

Тухайн компани хоёр тэрбум биш үүнээс ч олон тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Үүнийхээ ихэнхийг нь төлсөн байна" хэмээв.