Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий...

 Монгол Улсын 30,31 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн энэ үг ойрын Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн сонсгол, өнөөдрийн УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлж байгаа явцаас бүр ч илүү батлагдаж байх шиг. У.Хүрэлсүх  60 тэрбум, МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээс эхлүүлээд “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа эргүүлэн авч, Оюутолгойн гэрээг цуцлуулж, энэ цагт Монгол улс эзэн нь юм аа мэддэг гэдгийг эрх хэмжээгүй аашлагчдад ойлгуулсан.

  Нийт 938 лиценз буюу 7.2 сая га талбай. Жишиж үзвэл бүхэл бүтэн Увс аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний газар нутгийг өнгөрсөн 30-н жилийн замбараагүй газар олголтоос чөлөөлөөд олигархуудад хандаж "Хүн биш хууль засаглах өдөр ирнэ гэж хэлсэн байдаг.

 

 Алдаатай 30 жилтэй, Авлигатай 3-н арваны овоорсон их хог овоолго, гадна дотынхонтой хувааж эх орноо тоносон 30 жилийн хуйвалдаан, хулгай дээрмийн эздийг ард түмэн үлээх төдийд хийсчих мэт У.Хүрэлсүхээс нэхсэн үнэн. Гэхдээ гучин жилийн ялзарсан тогтолцоо, өтгөн манан  тийм ч амархан сарниахгүй. Тийм ч учраас "Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий" гэж хэлсэн биз. Хийж хэрэгжүүлээрэй гэсэндээ зүрх сэтгэл, зүтгэл нэгтэй хүндээ Монгол улсын Засгийн газрыг шилжүүлж тэмцэл бүхнийг нь дэмжиж хамтран ажиллаж байна.

 

 Одоо бид Ерөнхийлөгчөөс хуулиас давсан эрх, хонгилын түлхүүр атгах, шүүх засаглалд нөлөөлөх, аль нэг намыг төлөөлөх, улс төржих гээд урьд өмнөх ерөнхийлөгчдийн хэрээс хэтэрсэн, хуулиас давсан хэм хэмжээг нэхэхээ больцгооё. Ерөнхийлөгч засагладаггүй. Юм юманд ордоггүй. Улс төржиж мэдэгдэл хийдэггүй. Хуулиар хориотой! эрх зүйгээр хязгаартай! 

 Ерөнхийлөгч бол эв нэгдлийг бэхжүүлэгч, Монгол улсаа дэлхий ертөнцөд төлөөлөх ийм л гол үүрэгтэй. Монголын улс төрөөс У.Хүрэлсүх хэдийнээ явчихсан уйтгартай ч байж магад. Гэхдээ Монголын гадаад харилцааг У.Хүрэлсүх дэлхийд сонирхолтой түвшинд гаргаад ирлээ. Түүнээс бид дотоод улс төр, улс төрийн тоглолт биш. Гадаад ертөнцөд Монгол улсын Ерөнхийлөгч хэрхэн тоглож байгааг ажиглах нь илүү сонирхолтой.

 

МОНГОЛЫН ШУДАРГА ЁСНы ТЭМЦЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА   

 

 Өнөөдөр сошиалд ялимгүй завсартай хаалганы цаана зогсоо Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн зураг трэнд болж байна. Энэ хаалга тас хийн хаагдах уу? Цэлс хийтэл нээгдэх үү? гэдгийг хүсэн хүлээсэн өдрүүдийн эзэн нь өнөөдөр Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ. Түүний улс төрд орж ирсэн өдрүүд Монголын улс төрд нэн шинэ үзэгдэл байлаа.   

 Засгийн газрын Хэрэг Эрхлэхийн дарга байхаасаа РиоТинтойтой халз тулж, үндэсний хэмжээний олигархуудтай ноцолдоод эхэлсэн шазруун бацаан. Үнэндээ Монгол төрд 30 жилээр сүлжилдсэн ах нарын үнхэлцэг хаглах шахам цохилтуудыг дараалан хийсэн улс төрийн үзэгдлүүд түүнийх.

  Хөгжлийн банкны луйвар, Нүүрсний хулгай, Дотоодын дээрэм луйвар гээд олон даваа Оюукын өмнө шүүхийн босгон дээр овоорч иргэдийн хүлээлт үүсгэж байна. Тэрсэлдэн ялах уу? Тэгж ингээд  цөхрөх үү? гэдгийг ард түмний нь тууштай дэмжлэг, аугаа эрх мэдэлтэй Монголын шүүхийн шийдвэр хоёр л мэднэ.

 

МОНГОЛ УЛС ЖИМЭЭ ОРХИЖ ЗАМАА ОЛСОН

 

  Ингэж л харж, харагдаж байна. Баримжаалсан жимээр 30 жил тэмтчиж энэ хүрэв. Бүх зүйл нууц өмч хувьчлал, баялгийн хуваарилалт, лиценз олголт, газрын наймаа, уул уурхай, тендер санхүүжилт, банкны зээл, сургалтын зээлийн сан хүртэл нууц.

  Яаж ийм байв аа гэж үү? Тодорхой хүрээнд дээгүүрээ хүртэж доогуураа мэдээлэлгүй учраас. Ард иргэд ч амар тайван. Авлигач томчуул ч ам дүүрэн. Нэг л мэдэхэд бид ийм л гучин жилийг туулчихсан. 

 Өнөөдрийнх шиг хулгай луйвар ил болж, улс төрчид олигархуудын булай булхай дэлгэгдэж байсан нь ер хэзээ сэн билээ дээ. МАНАН гэх хоёр намын мафийн үйл үйлдэл жирийн иргэдийн өмнө жирийтэл тодорч байсан нь өнгөрсөн гучин жилийн альхан хугацаанд байлаа даа энэ ч одоо. 

  МАНАН дэглэмтэй гар нийлэн тэмцэж эхэлсэн Монголын сүүлийн хоёр Ерөнхий сайд. Өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт талархах хэрэггүй ч байж магад. Гэхдээ л тэд өнгөрсөн гучин жилийн өмхий буглааг шахаж гаргаж ирсэн. Улс бүхэнд ийм бараан он жилүүд. Энэ он жилүүдээ тэмцэж туулсан түүх байдаг л юм билээ. 

 

 Бид бусад улс орны туулсан шавар шавхайг туучаад гаталж явна. Жим төгсөж зам зурайж байгааг харин ч нэг иргэд гадарлаад эхэлсэн. Өнөөдөр хөгжиж буй орнууд ингэж л хөлийн тушаа. Гарын гав болсон хулгай луйврын тогтолцооноосоо  салж байж л  замдаа орсон юм билээ дэг. Ямартай ч Монгол улс гучин жилийн бүдэг жимээ орхиж замаа олоод эхэллээ.

 

ИРГЭДИЙН ГОМДОЛ ӨНӨӨГИЙН ТӨРД БИШ ӨНГӨРСӨН ГУЧИН ЖИЛИЙН ХУЛГАЙЧДАД ЧИГЛЭЖ БАЙНА

 

   Гэнэт гаргаад ирсэн хулгай луйврын шуугианд иргэд цочирдож байгаа нь үнэн. Арай ч дээ хэмээн гомдож ард түмэн төрдөө харамсаж буй нь ч үнэн. Үүн дээр дөрөөлсөн элдэв нам, бүлэглэлд далдуур багтдаг өнөөх л хулгайчууд нь эргээд нөгөөх л элдэв хүмүүсээ хөлслөн жагсаал цуглаан хийж далдаас өнөөгийн төр засаг руу турхираад ч үзлээ. Сошиал орон зайд хулгай луйврын мөнгө цацаж солгой баруунгүй энэ засаг төр лүү өргөс зүү тасралтгүй шидсээр байгаа.  Иргэдийн бухимдал дээр төрөө нурааж идсэн уусан эзэд нь сиймхийгээр нь сэнгэнэтэл сэгсрээд зайлах ч гэж үзэв.  

  Гэвч тэд нэг зүйлийг ойлгосонгүй!!! Ард түмэн өнөөгийн төрд биш өнгөрсөн гучин жилийн булхай луйварт хорсож харамсаж байгаа юм аа! Илчлээд ил гаргаад ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-эрдэнэ нарт биш! Эрээ цээргүй гударсан өмнөх хулгайчуудад бухимдаад байгаа юм. Өөрсдийнхөө булхайд бухимдсан ард түмнийг өрдөж асаагаад өнөөгийн төрийн өөдөөс босгох гэсэн өчүүхэн заль явахгүй л дээ. Хээгүй цөлмөж тоносон хулгайчид нь хэрсүү болгож орхиж ард түмнээ.

 

 Шалтгаан нь хаанаас эхтэй вэ? Бухимдал минь юунаас угшилтай вэ? гэдгээ наад ард түмэн чинь аль хэдийн олж харчихаад байна. Идэж уусан эздийн бохир мөнгөнд дэнгийн эрвээхэй шиг байн байн эргэлдэх овилгогүй хэдэн жагсагчдаас арай л илүү голтой дүгнэлтийг ард түмэн хийчихээд байна. Идсэн уусан луйварчдыг илрүүлчихлээ.

 

 Үүнээс цааш яах бол гэж олноороо хүлээн, одоо л нэг хулгайч луйварчдын эрин дуусах байх гэж итгэл дайн, хамаг боломжоо хагас жаран дээрэмдүүлсэн иргэд харж хүлээж байгаа юм аа. Товчхон хэлэхэд иргэдийн гомдол нь идсэн уусан бүлэглэл, сүжирсэн сүлэлдсэн 30-н жилийн хулгайн эздийг онилчихсон. Горьдлого найдлага нь энэ бүхнийг илрүүлсэн, ард түмний шүүлтийн өмнө анх гаргаж ирсэн Хүрэлсүх, Оюун-эрдэнэ тэргүүтэй хүмүүст итгэх итгэлд л оршиж байгаа хэрэг.

 

 

Оросоогийн Түвшиндэмбэрэл