Жуулчин Лин Ван маш азтай амьд гарчээ. Тэрээр Хятадын Шандонг мужийн Буддын шашны сүмээр зочилж байхдаа хонхны доор зогсож байхад нь аварга том хонх дээрээс нь унажээ.

Залууд шашны аялал жуулчлал тийм ч сонирхолтой санагдахгүй байжээ. Энэ үед найзууд нь түүнээр даажигнах гээд хонх чанга цохин түүнийг цочоохоор шийджээ. Ингээд түүнийг худал хууран хонх доор орох юу хонх цохисон аж.

Харамсалтай нь энэ үед хонхны бэхэлгээ нуран залуугийн дээрээс унажээ. Хамгийн азтай нь залуу хонхны доор эсэн мэнд үлджээ.

Хүн доор нь орсон үед сүмийнхэнд хэцүү байдал тулгарсан нь хонхоо ямар ч эвдрэл сүйтгэлгүйгээр авах байжээ. Маш эртний түүхэн дурсгалт зүйл учир залууг аврахын тулд аврагчид мөн багагүй ажиллажээ. Тиймээс бараг 2 цаг зарцуулсан байна.Энэ бүхний эцэст даажигнагч залуус багагүй зэмлэл хүртжээ. харин залуугийн хувьд хэдэн шалбархайнаас өөр шарх аваагүй аж.