Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээлээ. Ингэснээр тус бүсэд ажиллаж, амьдарч байгаа 23 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг хамгийн ойр цэгээс,  хурдан, шуурхай авах боломж бүрдлээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдаад 3 сар болж байна. 

 

сонин mn

Тус байгууллага нь өнөөдрийн байдлаар Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 14 цэгт нээгээд байна. Мөн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа төрийн үйлчилгээг хүргэхээр БНСУ-ын Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний төв, Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар, Австрийн Вена хотод Төрийн үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулсан. 

 

сонин mn

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Өнөөдрийн байдлаар нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 ондоо үе шаттайгаар 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэнэ. Энэ ажлыг нэн яаралтай хийхэд Цахим хөгжил, харилаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монгол академи УТҮГ зэрэг байгууллагууд онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах, хүртээмж, тоог нэмэгдүүлж, 1000-д хүргэж иргэдэд орон зай цаг хугацаанаас үл хамаарч төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хамгийн ойр цэгээс авах боломж бүрдэнэ.  

 

сонин mn

Цаашид төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Монгол Улсаас хилийн чанадад дахь 47 дипломат төлөөлөгчийн газар, нийслэлийн хэмжээнд 61 цэг, 21 аймагт 4,5 дугаар саруудад ээлж дараалан нээх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Тус цэгүүд байгуулагдсанаар иргэд “ХУРДАН” гэсэн брендбүүк бүхий хаягжилттай газраас төрийн үйлчилгээг хамгийн ойроос авах боломж бүрдэх юм.

 

сонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mn