6mcvsf1oruo52fk3he2vf76nh0Өнгөрөгч 2 сард нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж “Mollywood box office”-д тэргүүлж байсан кино бол “Аз жаргалын шок”.

Уг кино нээлтэй хийсэн өдрөөс эхлэн үзэгчдээс өндөр үнэлгээ авч  кино театруудын Box office-г халаагаад байсан тус бүтээлийг “Фантастик” продакшн болон “F” студи хамтран бүтээсэн билээ.

Тэгвэл тус киног бүтээсэн уран бүтээлчид дараагийн ээлжит шинэ уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тодруулбал: “Фантастик” продакшн болон “F” студийн авъяаслаг залуус маань “Миний ах атаман” нэртэй ээлжит шинэ уран бүтээлийнхээ зураг авалтаа эхлүүлээд сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд зураг авалт 80 хувьтай үргэлжилж байгаа юм байна.

Тус бүтээл нь монголдоо төдийлөн тавигдаад байдаггүй Action drama гэсэн жанраар хийгдэж байгаа бөгөөд энэ жанр төдийлэн монголд хүчээ аваагүй байгаа гэж хэлж болно. Тиймээс залуу уран бүтээлчид маань энэхүү хүнд жанрыг барин авч монголын кино урлагт нэгэн өөрчлөлтийг хийхийг зорин ажиллаж байгаа аж.

“Фантастик” продакшн “F” Студи болон Монголын соёл урлагийн менежментийн холбоо хамтран бүтээж буй “Миний ах атаман” гэх киноны зохиолыг УДЭТЖүжигчин Б.Тамир бичсэн бөгөөд киноны ерөнхий найруулагчаар УДЭТЖүжигчин Б.Тамир, 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажиллаж байна.

Харин “Миний ах атаман” киноны гол дүрд: жүжигчин М.Баярбат, жүжигчин Ж.Алтаншагай, жүжигчин Э.Алдар, жүжигчин Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖүжигчин Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь, СТА жүжигчин М.Хулан, жүжигчин Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглож байгаа юм байна.

Тэрээр киноны уран бүтээлчид киноны маркетингийнхаа хүрээн эхний тесэр постероо цацаж эхлэсэн байна. Ингээд уншигч та бүхэндээ “Миний ах атаман” киноны постерийг хүргэж байна.soon soon2 soon3 soon4 soon5 soon6 soon7 soon8 soon9 soon10 soon11 soon12