Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Дэлхийн гран-при” тэмцээн Улаанбаатар хотод жил бүр зохион байгуулахаар болсныг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ оны зургаадугаар сарын 16-17-ны өдөр олимпын оноо олгох, Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны “Дэлхийн гран-при” тэмцээн Сүхбаатарын талбайд зохион байгуулагдахаар болсон байна. 

Тус тэмцээнийг "FIBA 3х3 Ulaanbaatar Major Challenger" нэртэйгээр зохион байгуулж, 11 улсын баг тамирчид оролцох бөгөөд 150 гаруй улс оронд шууд дамжуулах аж.

Манай улсын 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг саяхан болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр тивүүдийн аваргуудтай олимпын эрхийн төлөө тоглохоор болсон юм.