Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний улирлын голлох үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан.

Үзүүлэлтүүдээс харвал, Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны гуравдугаар сард 3,524.98 төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 623.15 төгрөгөөр, өмнөх сараас 16.92 төгрөгөөр суларсан үзүүлэлт байна.

Түүнчлэн юаньтай харьцах сарын дундаж ханш 511.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 54.14 төгрөгөөр суларч, өмнөх сараас 2.41 төгрөгөөр чангарчээ.

Рубльтэй харьцах сарын дундаж ханш 46.26 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18.42 төгрөгөөр суларч, өмнөх сараас 1.89 төгрөгөөр чангарсан аж.