ИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Сүүлийн үед мөрдөн шалгах байгууллагууд энэ бол гэмт хэрэгтэн гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг боллоо. Үүнийг нь олон нийт өлгөж аваад тухайн хүнийг яллаж хэн ч биш болгодог. Дараа "Та буруугүй юм байна" гэсэн алгын чимээ цаас өгдөг. Ингэж болох юм уу. Хоёрдугаарт, олон жил нэг дор ажиллаж байгаа шүүгч нараа сэлгэн ажиллуулах бодлого барьж байгаа юу?

Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар: -Шүүгч нарыг сэргэн ажиллуулах, хараат бус байдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцахаар хуульд тусгасан байгаа. Шүүгч хараат бусаар ажиллахын эсрэг талынх нь тэнцвэр бол сахилга хариуцлага. Шүүхийн сахилгын хороо шүүгчийн сахилга хариуцлагатай холбоотой асуудалд үнэлт дүгнэлт өгдөг, шалгадаг. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл илүү мэдээлэл өгөх байх. 

Эх сурвалж:www.polit.mn