Орон нутгийн нислэгийн тийзийн үнийг бууруулах, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Хархорин, Даланзадгадыг хурдны зам, хурдны галт тэргээр холбох талаар Засгийн газраас мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Хот хооронд зорчигчдын 0.1% нь агаарын, 99.99 хувь нь авто тээврийн хэрэгслээр явж байна.

Орон нутгийн зорчигч тээврийн 20-оос доошгүй хувийг агаарын тээврээр зорчдог болгох судалгааны ажил хийгдэж байгаа. Агаарын тээврийн салбарын монополийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр уг салбар хөгжиж чадаагүй.

Тухайлбал, Баян-Өлгий аймаг руу нисэхэд нэг хүн талдаа 800,000 төгрөг зарцуулдаг. Үүнийг ард иргэдийн цалин тэтгэвэртэй харьцуулахад үнэтэй байна. Агаарын тээврийн салбарт тогтсон монополийг арилгана.

Баян-Өлгий рүү хоёр талдаа 800,000 төгрөгт багтаад нисээд ирдэг байх эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ, бүрэн боломжтой. Ойрын үед Засгийн газраас шийдвэр гарна.

Онгоц буух боломжтой есөн аймгийн нислэгийн тийзийн үнийг бууруулна. Дотоодын нислэгийн урсгалыг сайжруулна.

Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Хархорин, Даланзадгадыг хурдны зам, хурдны галт тэргээр холбоно

Монгол Улсад Хархорин хотыг байгуулах гэж байгаа тул Улаанбаатар, Хархориныг холбосон хурдны зам, хурдан галт тэрэгний замтай болгох төслийн ажлыг эхлүүлэхээр болсон.

Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Хархорин, Даланзадгадыг хурдны зам, хурдны галт тэргээр холбох төслүүд ойрын үед яригдана" гэв.