"Энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100,000 төгрөгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-ний өглөөнөөс иргэдийн данс руу шилжүүлнэ" хэмээн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий газраас мэдээллээ.

Дөрөвдүгээр сард нийт 1,143,399 хүүхдэд тэтгэмж олгох юм байна. Өрхөд шинээр хүүхэд мэндэлсэн бол харьяа баг, хорооны Засаг даргад хандаж, өрхийн бүртгэлд бүртгүүлэн E-Mongolia, E-halamj системээр "Шинэ төрсөн хүүхдэд хүүхдийн мөнгө авах хүсэлт"-ийг илгээх журамтайг санууллаа.