Польш улсын ерөнхийлөгч А.Дуда гэргийн хамт манай улсад хүрэлцэн ирсэн. Үүнтэй холбоотойгоор Яармагаас төв талбай хүртэлх замыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг зохицууллаа.

Тээврийн Цагдаагийн Албанаас "Хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаа явагдаж дууссан тул замын хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн" хэмээн мэдэгдэв.