УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "МАН-ынханд татвар нэмж улс хөгждөггүй гэж олон удаа хэлж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа бол хөгжүүлсэн шиг хөгжүүлье. НӨАТ-аас хэмнэхээс ч илүү их мөнгө орж ирнэ. Хилээ нээж, олон онгоцоо нисгэ.

Дотоодын нислэг үнэтэй байна. Хэмнэсэн мөнгөнөөс ч илүүг олно гэж бодож, том утгаар нь ажилла гэж хэлмээр байна.

Монгол Улсын хөгжлийн хамгийн гол салбар бол аялал жуулчлал шүү. Үүнээс өөрөөр гайхуулаад байх салбар байхгүй. Манай улсад хүмүүс ирж, газар нутгийг нь үзье гэсэн ч онгоцны билет нь үнэтэй. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд татвар нэмж улс орон хөгждөг юм биш" хэмээн байр сууриа илэрхийллээ.