“Зуны шөнийн театр” төслийн хүрээнд “Fucked up night” кабаре драм төрлийн жүжгийг толилуулна. Эл зохиолыг театрын урлагт дурлагсад зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” нэрээр нь эчнээ мэдэх бөгөөд “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм.

Харин удаа эл жүжгийг содон нэр, сонирхолтой өнгө төрх, шинэлэг найруулга, тавилттайгаар хүргэхээр зорьжээ. Ташрамд сонирхуулахад, “Fucked up night” кабаре драм нь насанд хүрэгчдэд зориулсанаараа онцлог аж.