УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат "2022 оны наймдугаар сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Үүний үр дүнд олон хүн давхар дээлтэй болж, давжаа парламент нь том Засгийн газартай болсон юм. Энэ алдаагаа засахын тулд уг хуулийн төслийг оруулж ирж байна гэж ойлгож байгаа. Ванга шиг хэлье.  

Өнгөрсөн хугацаанд МАН 65, 62 суудалтай байсан ч ард түмний хүсээд байсан амьдралыг өгч чадсангүй. Энэ хугацаанд бид нар Азийн гөлөг улс болох чиглэлд явж байсан. Хулгай хийж ард түмнийг хохирооно, хулгай хийсэн хүнтэй хариуцлага тооцохгүй байж дахин хохироодог.

Түүнчлэн Үндсэн хуульд дайныг эсэргүүцнэ гэж бичсэн байгаа. Бодит байдал дээр дайныг эсэргүүцсэн залуусын амыг нь хаасаар байна. Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг байж гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Дайныг дэмждэг хүнийг барьж хорих ёстой" хэмээв. 

ШУУД ҮЗЭХ: