УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрээр: " 152 тоо гэдэг бол судлаачдын байр суурь. Хоёрдугаарт, үүнийг куб язгуур зэрэг маш олон аргачлалаар гаргаж ирсэн. Гуравдугаарт, Монгол Улс авилга, хулгайтайгаа байх юм уу? аль эсвэл авилга,  хулгайгаа бууруулах юм уу? Яагаад 76 гэдэг энэ тоон дээр бид авилгатай, хулгайтай байгаа юм бэ? гэхээр 76 гэдэг тоо хуйвалдааныг үүсгээд байгаа юм. Ганц Монгол биш дэлхий дээр 120-оос доош парламентын гишүүнтэй л байх юм бол авилга, хулгайдаа баригдаад байна. Иргэд хөгжмөөр байна, хулгайгаа зогсоомоор байна гэдэг хоёр хүсэлтэй байна.

Тэгвэл кнопны эрх мэдлийг буулгаж, гишүүдийн тоог өсгөх байдал чинь өөрөө хулгайг буулгана. Энийг ганц би биш Германы, Японы, Хятадын, Солонгосын, Америкийн судлаачид бүгд ярьж байна   " гэв.