“Цалин нэмэхгүй бол үндэсний их баяр наадмын төрийн концертод оролцохгүй, ажил хаяна” гэдэг шаардлагыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Соёлын сайддаа тавьж эхэлжээ

Цалингаа нэмүүлэх хүсэлтийг тус театрын хамт олон Соёлын яам байгуулсан цагаас тавьж ирсэн аж. Гэвч өнөөдрийг хүртэл Засгийн газар шийдвэрлээгүй.

"Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчийн нэг сарын гар дээрээ авдаг цалин 700 мянга гаруй төгрөг. Сарын эхний 15 хоногт 300 мянга гаруй төгрөг, сүүлийнх нь 15 хоногт 400 мянган төгрөг авдаг. Түүгээр амьдрах биш арай ядан амь зууж байна" гэжээ