Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилох талаар хэлэлцэн баталжээ.

Тэрээр өнгөрсөн сарын 18-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө “Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн энэ сарын 4-нд өгсөн. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй” гэсэн юм. 

Хөгжлийн банкийг тус банкны тэргүүн дэд захирлын үүргийг түр гүйцэтгэгч Ж.Батаа удирдахаар болжээ.