33 дахь удаагийн “Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэ өдрүүдэд нэн шинэ, үнэт ховор ном, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, зохиолч уншигчдын уулзалт, уран зохиолын уншлага, сонсдог номын цаг, яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.