Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 00 цаг 10 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 49 настай, эрэгтэй Toyota маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад 31 настай, эрэгтэй “Ц” гэгч биед нь халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэж зугтсаныг шууpхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.