Жүжигчин Амараа буюу Б.Амарсайханг кино сонирхогчид андахгүй ээ. Тэрбээр саяхан дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлчид оролцон бүтээж буй нэрт аялагч Марко Пологийн тухай кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн. Олноо ирээдүйтэй жүжигчин хэмээн үнэлэгддэг залуу маань Монголын жүжигчдээс анх удаагаа Холливудын кинонд тоглосон билээ.

Кино урлагийн шилдгүүдийг тодруулах “Academy awards Mongolia 2014” наадам өчигдөр “Монгол шилтгээ”-нд болж өндөрлөсөн юм. Энэхүү наадмаас жүжигчин Амараа "Үргээлэг" киноны дүрээрээ шилдэг эрэгтэй дүрийн шагналыг гардан авлаа.

 

Д.Ана