Цахим сүлжээнд "No War" хөдөлгөөний дэмжигч Ц.Уянгыг ТЕГ-ын Мөрдөн шалгах газраас саатуулж, Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй ташаа мэдээлэл хэмээн ТЕГ-аас мэдэгдэл гаргажээ.

        Тодруулбал, ТЕГ-ын мэдэгдэлд "Олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа “No War” хөдөлгөөний дэмжигч Ц.Уянгад ТЕГ-аас ЭХ-ийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй худал болно" гэжээ.

Тэгвэл энэ талаар иргэн Ц.Уянга цахим орчинд тайлбар хийхдээ, Зиа, сандрал ш**лаа шүү нөгөөдүүл ч. Тэгвэл намайг айлгах албан тушаалаа урвуулж, хувиараа яриад байсан ажилтандаа арга хэмжээ авсан уу? Батзориг гэдэг нь хэн болохыг тогтоосон уу?