Авлигын эсрэг шувуу ажиллагааны хүрээнд хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг эх оронд нь авчирчээ.

Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2019 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эрэн сурвалжлагдаж байсан М.Ж нь БНХАУ-д байгаа мэдээллийг авчээ.

Түүнийг шувуу ажиллагааны хүрээнд Монгол улсын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу тус улсын Эрээн хотоос энэ сарын 4-ний өдөр баривчилж, авчран шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг хэллээ.