Өнөөдөр "Зууны мэдээ" сонинд З.Энхболдын хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн боллоо гэсэн мэдээлэл гарчээ.

Энэхүү мэдээллийн дараа УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн цахим хуудаснаа

"Энэ гүтгэлгээ залруулаарай". Надад хамаарах нүүрсний хэрэг гэж байхгүй. Зам тээврийн Б.Энх-Амгалан сайдын тушаалыг хэрэг гэж үзээд намайг хамжигч гээд яллах гэж оролдож байгаа хэрэг бол бий, тэр нь нүүрстэй холбоогүй.

Хэн нэг сайд тушаал гаргахад огт хамааралгүй хэнийг ч хамаагүй хамжигч гээд гээд буруутгаад байвал 37 оны хэлмэгдүүлэлт болно. Ерөнхий сайдын зарласан “40 их наядын нүүрсний хулгай”- г хийсэн хэрэгтнүүдийг "Эрдэнэс Таван толгой"-н удирдлагууд, ТУЗ, тэдгээр албан тушаалтнуудыг томилдог дарга сайд нараас хайвал хурдан олдоно. Сөрөг хүчин, бизнес эрхлэгчид огт хамаагүй гэжээ.