Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам зэрэг 23 асуудал хэлэлцжээ. 

Тэр дундаа тусгай сангуудын менежментийг шинэчлэх талаар хэлэлцжээ. Тодруулбал, Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулахад хүний оролцоо бага байлгах тогтолцоотой байлгах юм.

Мөн энэхүү шинэчлэлийн хүрээнд дэлхийн топ их дээд сургуульд тэнцсэн 2023 оны оюутнуудын бүртгэлд тодотгол хийж шинэ системээр шалгалт явуулахаар болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Журмыг илүү тодорхой болгосноор зээлийн төлөлт илүү ойлгомжтой, тодорхой болно гэлээ. Монгол Улсад байдаг 24 тусгай сангийн үйл ажиллагааг ил тод, шилэн болгоно гэсэн юм.

Хуралдаанаар, ЗГХГ-ын Хөрөнгө оруулалтын газрын даргад шинэ албан тушаалтан томилжээ.

ШУУД ҮЗЭХ: